Санжаасүрэнгийн ТҮМЭНБАЯР | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Миний мөрөөдөл
01:37
,
2008-04-18
.. Бичигдсэн:
Эргэцүүлэл
.. Холбоос
Би 10 жилд байхдаа л математикийн олимпиадад оролцохыг хүсдэг байлаа. Яагаад вэ гэхээр намайг сурагч байхад зөвхөн 1 л хүүхэд оролцох эрхтэй басан билээ. /Аймгийн олимпиадад/ Уул нь математикийн олимпиадад оролцох эрх авсанч гэсэн би физикдээ гайгүй физикийн олимпиадад ороцдог байсан тул багш нар чи физикт орох юм чинь гээд оруулдаггүй байлаа. Энэ процесс 8,9-р ангид үргэлжилсэн юм. Харин 10-р ангид байхад минь надад математик болон физикийн олимпиадад 2 ууланд нь оролцох боломж гарсан юм. Тэр жил хэдэн ч хүүхэд орж болно гэсэн байлаа. Эхлээд физикийн олимпиад болж эхний би түрүүлж манай ангийн 2 хүүхэд 2,3-р байрыг авлаа. Энэ нь манай сумын сургуулийн боловсрол хэр зэрэг өндөр түвшинд байгааг харуулсан юм. Тэгээд дараа нь математикийн олимпиадад орох боллоо гэтэл бас нөгөө хүнд суртал Боловсрол төвийн захирал нь орж ирээд чи физикт түрүүлсэн юм чинь математикт орохгүй гээд гаргачихдаг юм байна. Ингээд миний мөрөөдөл 10 жилтэйгээ улиран үлдсэн юм. Харин гэхдээ надад мөрөөдлөө биелүүлэх бас нэг боломж гарсан юм. Энэ нь их сургуульд математикийн улсын оюутны олимпиад гэж болдог байлаа. Энэ олипиадад 4 жил орсны эцэст 2001 онд төгсөх жилээ түрүүлж билээ. Сайн уу ? залуусаа
16:59
,
2008-01-28
.. Бичигдсэн:
Математик -2
.. Холбоос
би та бүхэнд сонирхолтой санал тавъя ямар санал вэ гэхээр та бүхний төрсөн өдрийг би бодож олно. Үүний тулд та нар төрсөн өдрөө 31-р төрсөн сараа 12-р үржүүлээд нийлбэрийг надад илгээ харин би тэдэн сарын тэдэнд төрсөн юм байна гээд хариу илгээе жишээ нь та 5р сарын 10-н төрсөн бол =5*12+10*31=370 гээд надад зөвхөн 370 гэсэн хариуг явуулна. СургамжХүн аалз 1 киноны эсрэг дүрийн гол баатар ноён Осборн ийм үг хэлдэг юм. Диплом авна гэдэг нь нэг зүйлийн төгсгөл боловч Цоо шинэ зүйлийн эхлэл юм. үнэхээр энэ үг үнэн юм шүү Djvuwww.lib.org.by -н Djvu файлыг нь DJVU SOLO гэдэг программаар уншуулж болно. Энэ программ интернетэд байгаа энэ нэрээр нь хайгаад татаад авчихHELLO гэдэг ньH = How are you? – Yu baina daa? E = Everything all right? – Buh zuil dajgui yu? L = Like to hear from you. – Chamaas surag duulsandaa bayartai baina.Holbogdsondoo bayartai baina. L = Love to see you soon. – Bushuuhan uulzmaar baina. O = Obviously, I miss you – Medeej, sanaj baina. Тиймээс та энэ захиаг өөрийнхөө хайрладаг дотны хүмүүстээ илгээж тэдэндээ HELLO гэж хэлээрэй. Судлаад байгаарайОюутан залуустаа хандаж хэлэхэд www.lib.org.by сайтнаас хэрэгтэй номоо олох болно. Энэ сайтад бүх л төрлийн номууд байгааСургалтСудалгаа шинжилгээний системийн аргачлалаар авч үзвэл сургалт нь жолоодлоготой систем юм.Сургалт
11:56
,
2007-10-02
.. Бичигдсэн:
Бизнес статистик
.. Холбоос
Сурахуй=Сургалт+Суралцахуй
Оюутны теором
10:17
,
2007-09-27
.. Бичигдсэн:
Эргэцүүлэл
.. Холбоос
Оюутны нэг ийм теором байдаг юм Оюутан онц сурах гарцаагүй бөгөөд хүрэлцээтэй нөхцөл нь өдөр болгон бие дааж гэрийн даалгавар хийж уншиж судлах Энэ теоромын баталгааг оюутнууд та бүхэн өөрсдөө хийгээрээ Хөтөлбөр
17:49
,
2007-09-26
.. Бичигдсэн:
Математик -2
.. Холбоос
MATH 102 Математик-2
/Бакалаврын хөтөлбөр/
Хичээлийн зорилго: Уг хичээлийг судлах нь математик арга, аппаратыг эдийн эдийн засгийн шинжлэх ухаанд хэрхэн хэрэглэж, түүнээс ямар үр дүн гарсныг тайлбарлан дүгнэлт хийх, мөн шугаман программчлалын онол аргуудыг эзэмшиж тэдгээрийг ашиглан бизнесийн энгийн бодлогуудыг хэрхэн шийдэх макро болон микро эдийн засгийн бодлогуудыг шийдэх, загваруудын шинжилгээг хэрхэн гүйцэтгэх арга зүйг эзэмшихэд оршино. Мөн энэ хичээл нь цаашид судлах Бизнес статистик, Эконометрикс зэрэг хичээлүүдийн суурь үндэс болно. Заах аргачлал: Лекцийн хичээлүүд нь тайлбарлах, харилцан ярилцах, хамтран бодлого бодох, асуудал дэвшүүлэх, хамтран шийдэх зарчим дээр тулгуурлан явна. Семинарын хичээл дээр, лекцээр үзсэн сэдвүүдийг дэлгэрэнгүй ярилцах, бодлого бодох, гэрийн даалгаварт өгсөн бодлогуудыг шалгах, хамтран шийдэх зарчмаар явна. Гэрийн даалгаварт лекц болон семинарын хичээл дээр үзсэн сэдэв, бодлогуудыг бататгах, бие дааж уншин судлах, мөн математикийн хичээлтэй холбоотой англи нэр томьёонуудыг давтах, бататгах хэлбэрээр зохион байгуулагдана. Хичээлийн төлөвлөгөө: (Лекц, семинар, бие даалт) Төгс оюун ухаанЭнэ кино үнэхээр гайхамшигтай хүний оюун ухаан гэж ямар агуу болохыг харуулсан кино. Жон Нейш гэдэг математикчийн тухай гардаг хэдийгээр тэр солиорч хий юм хардаг ч гэсэн тэр түүнийгээ хуурамч гэдгийг мэдэж чадсан нь үнэхээр төгс байгаа юм энэ киног нэг үзэхэд гэмгүй шүү Энэ номуудыгЕр нь би ном унших маш их дуртай их ч олон ном уншсан гэхдээ голдуу зохиолын ном гэх юмуу даа хамгийн гол нь 10 жилд байхдаа одоо харин ихэвчлэн мэргэжлийн ном л хааяа унших юмдаа номыг би өнгөрсөн үеийн интернэт юмуу гэж боддог яагаад вэ гэхээр би номноос түүхээ мэдэж түүхээрээ аяалдаг. Миний мэдэх сайхан монгол зохиолын номууд гэвэл Зүрхний хилэн, Цаг төрийн үймээн, Арандалынхан, Газар шим, Тунгалаг тамир гэх мэт Харин гадаадын зохиолуудаас гэвэл Тарзан, Морь унасан толгойгүй хүн, Төмөр нудрага, Дөлгөөн дон, 15 наст капитан, Усан доогуур 10000 бээр аялсан нь, Ихтандер, Ороолон гэх мэт Эхлээд л ном уншиж байхдаа би нэг бүрчлэн уншдаг байлаа харин дараа нь залхуурч эхэлсэндээ гол баатарыг нь хөөгөөд уншдаг болсон гэхдээ ямар ч байсайн үйл явдлыг нь ойлгочихдог юм. гоё ном зохиолууд байвал хуваалцаарай залуусаа ХөлбөмбөгХөлбөмбөг сонирхолтой спорт шүү би аргентины багийг дэмждэг /улсаас/ харин клубүүдээс лондоны челси-г дэмждэг хамгийн харамсалтай нь челсийгийн маань дасгалжуулагч жозе-моурино солгдож байх шиг байна уул нь их сайн дасгалжуулагч челсиг өдий зэрэгт хүргэсэн хүн энэ талаар сонин хачин санал байвал дуулгаарай мөн хөлбөмбөгийн талаар сонирхдог бол санал сэтгэгдэл сүүлийн үеийн мэдээлэлээ хуваалцаарай
Хөтөлбөр
14:51
,
2007-09-25
.. Бичигдсэн:
Математик -1
.. Холбоос
MATH 101 Математик-1
/Бакалаврын хөтөлбөр/ 1. Хичээлийн нэр: Математик-1 2. Хичээлийн индекс: MAТH101 3. Урьдчилан үзсэн байх хичээл: Элементар математик 4. Кредит цаг: 3 5. Үзэх улирал: Намар 6. Хичээлийн хугацаа: 16 долоо хоног, 8. Давтамж (7 хоногт): Лекц 2 цаг, семинар 2 цаг Хичээлийн товч агуулга: Тухайн хичээлд математикийн шинжлэх ухааны алгебр, аналитик геометр, математик анализийн үндсэн элементүүд хамрагдана. Үүнд: A. Аналитик геометр: Координатын систем, вектор, шугам ба гадаргуугийн тэгшитгэл, 2-р эрэмбийн муруйнууд B. Шугаман алгебр: Матриц түүний тодорхойлогч, ранг, систем тэгшитгэл бодох аргууд C. Математик анализ: Функц түүний уламжлал, дифференциал, экстремум, тодорхой болон тодорхойгүй интеграл бодох зэргийг судална. Хичээлийн зорилго: Оюутны логик болон алгоритм сэтгэлгээг хөгжүүлэх, бодлого бодох, судалгааны аргууд эзэмших, дээд математикийн үндсэн ойлголтуудыг өгөхийн зэрэгцээ түүнийг макро болон микро эдийн засгийн асуудлуудыг оновчтой шийдэх, зарим үзүүлэлтүүдийг тооцоолон дүгнэлт гаргах зэрэг чадварыг эзэмшүүлнэ. Мөн цаашид гүнзгийрүүлэн үзэх бизнесийн статистик, эконометрикс зэрэг хичээлүүдийн суурь ур чадваруудыг эзэмшинэ. Хичээлийн төлөвлөгөө: (Лекц, семинар, бие даалт)
Хичээлд голлон хэрэглэгдэх ном, сурах бичгүүд ШатарШатар энэ бол миний сонирхдог хамгийн дуртай тоглоом гэхдээ би шатарыг зөвхөн сонирхогчийн түвшинд л тоглодог магадгүй шатар тоглохыг хүсдэг сонирхдог хүн байвал нет-ээр надтай тоглож болно шүү гэж хэлье.... |
Миний тухай:Нүүр хуудасТовч танилцуулга Бичлэгийн сан Зургийн цомог Заадаг хичээлүүдМатематик -1Математик -2 Бизнес статистик Эконометрикс Санамсаргүй процессийн онол Математик физикийн тэгшитгэл Миний сонирхолНомИнтернет Спорт Кино Өнөөдрийн сэдэвАялалЭргэцүүлэл Ухаарал залгамж Сүүлийн бичлэгүүдМиний мөрөөдөлСайн уу ? залуусаа Сургамж Djvu HELLO гэдэг нь НайзуудEnkhtuyaErdenesuvd
|